ЕРӨНХИЙ ЗААЛТ
Онлайн салбар нь Марис Трейд ХХК интернэт худалдааны албан ёсны цахим салбар юм. Уг үйлчилгээний нөхцөл нь онлайн салбараар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Maris.mn интернет худалдааны сайт (цаашид “сайт” гэх) үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, оролцоог тодорхойлоход оршино.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Марис Трейд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч / хамтран хяналт тавина
- mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
НЭГ.ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
- Онлайн салбарын худалдааны тэмдэгтүүд нь Марис Трейд ХХК өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, бүтээгдэхүүний зураг болон загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
- Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
- Хэрэглэгч өөрийн захиалгыг гүйлгээний түүх дотроос харах боломжтой байна.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрийн байгаа хаягаар хүргүүлэх эрхтэй.
ХОЁР. БАРАА ХУДАЛДАН АВАХ, ЦУЦЛАХ, БУЦААХ, СОЛИХ
- Худалдан авагч сайтад байршуулсан бараатай танилцан, худалдааны нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч захиалахад түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.
- Сайт нь худалдан авагчдад худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгоно.
- Худалдан авагч худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг худалдан авагч бүрэн хариуцна.
- Марис худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
- Худалдан авагч худалдан авсан барааны талаарх мэдээллийг захиалгын түүх буланд хадгалан эргэн харах боломжоор хангах бөгөөд уг захиалгын цуцлах арга, зааврыг мөн ил тод мэдээлнэ.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦУЦЛАХ
- Худалдан авагч худалдан авсан бараа нь “Хүргэлтэнд бэлэн” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно.
- Худалдан авсан бараа хүргэлтэнд гарч “Хүргэж буй” төлөвт шилжсэн тохиолдолд худалдан авалтыг цуцлах бус бараа “буцаах” боломжтой. Энэ тохиолдолд бараа хүргэлтийн ба буцаасан 2 талын хүргэлтийн төлбөрийг худалдан авагч хариуцна.
БАРААГ БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ
- Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 3 хоногийн дотор 94002299 утсаар захиалга өгснөөр буцааж сольж болно.
- Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.
- Эрхийн бичиг ашиглан захиалга хийсэн бол буцаалт хийхгүй. Харилцан тохирч эрхийн бичгийн үнийн дүнд тохируулан шинэ захиалга үүсгэнэ.
ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ
- Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг төлбөр буцаах журмыг мөрдөж ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.
- Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах бөгөөд худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.
- Худалдан авагч өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл болон 5% суутгагдана.
БАРААГ БУЦААХГҮЙ БА СОЛИХООС ТАТГАЛЗАХ
- Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд
- Худалдан авагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан бол
- Хувилан олшруулах боломжтой барааны баглаа боодол гэмтсэн, нээгдсэн бол
- Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа
- Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд
- Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа