Японы “Ямагучи Сангио” компаний захирал Акихиро Ямагучи захирлын тэмдэглэлийг Япон хэлнээс Монгол хэлнээ орчуулав
Монгол улсад хүн болон байгальд ээлтэй арьс боловсруулах технологийг хөгжүүлж, арьсыг бүтнээр нь хаягдалгүйгээр ашигласан рaгби бөмбөгний хэлбэртэй зөөлөн дэрийг үйлдвэрлэлээ. Энэхүү дэрийг ашиглаж “Раггүппа” гимнастикийн дасгалыг хийх боломжтой ба үүгээр та гэр бүл, ажлын хамт олныхоо эрүүл амьдралын хэв маягт хувь нэмрээ оруулах болно. Улс орон харгалзахгүй, бүх насны хүмүүс эрүүл чийрэг байх нь нийгмийн амьдралд ч, байгаль дэлхийд ч эерэг нөлөөтэй билээ. Бид эрүүл мэнд, эх дэлхийнхээ төлөө энэхүү төслийг санаачлан танд хүргэж байна.
Манай Ямагүчи сангё компани нь 1938 онд байгуулагдсан Токио хотын Сумида дүүргийн жижигхэн арьс боловсруулах үйлдвэр юм. Япон улсын гахайн түүхий арьсыг боловсруулж, гутал цүнх гэх мэт арьсан бүтээгдэхүүнд ашиглах арьс бэлтгэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, брендүүдэд нийлүүлдэг.
1990 оны үеэс миний аав болох тус компанийн анхны захирал Ямагүчи Мүнэтоши хуучны уламжлалт ургамлын идээлгийг ашиглаж, хүн байгальд ээлтэй “Рассетти” гэх арьс боловсруулах шинэ технологийг гаргаж авсан юм. Дэлхий даяар түгээмэл ашиглагддаг, манай компани ч анх байгуулагдахдаа ашиглаж байсан хүнд металлын хром идээлгийг халж, хэзээ нэгэн цагт бүх арьсыг хүн байгальд ээлтэй Рассетти технологиор идээлдэг болгох зорилтыг, аав хүү хоёрын хамтын зорилгоо болгосон юм.
Тухайн үед, гадаадын арьс боловсруулах үйлдвэрүүдийн бүсэд, хром идээлгийн бохир усны нөлөөгөөр хөрсний бохирдол, үйлдвэрийн ажилчид болоод ойролцоох оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай сонингын нийтлэлээс уншив. Миний бие манай компанийн рассетти технологийг хэрэглэвэл ийм асуудлыг шийдэж болох тухай олон хүнд ярьж, технологио нэвтрүүлэх тухай санал болгож эхлэв.
Гэвч, намайг оролцуулаад 4 ажилчинтай хот доторх жижигхэн үйлдвэр, өөрсдийн цорын ганц технологиор бусад боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд олон эсэргүүцэлтэй тулгарч байлаа. “Оюуны өмчийн эрх , олон улсын патент авах хэрэгтэй”, “Хэрэв эрх чинь хууль бусаар зөрчигдвөл, тэр улсад очиж шүүхэд хандах хэрэгтэй”, “хэлийг нь ч ойлгохгүй улсаас, яаж гаргасан зардлаа нөхөж авах юм”, “Технологио нэвтрүүлэхээр явсан хойгуур чинь өөрийн чинь үйлдвэр яах болж байна” гэх мэт…
Гэсэн хэдийч одоогоос яг 5 жилийн өмнө, Эцгээсээ компанийн захирлыг албанд шилжихдээ зоригтой шийдэлд хүрч, MONY төслийн өмнөх төсөл болох “WORLD LEATHER” төслийг эхлүүлсэн юм.
Арьс боловсруулах салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг дээр, SDGs-ийн (Sustainable Development Goals буюу НҮБ-аас гаргасан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд) хүмүүсийн зөвөлгөө хүч нэмж, дараах шийдвэрийг гаргасан юм.
“Манай компани өөрөө хромын идээлгийг бүр мөсөн халж, зөвхөн Рассетти технологиор арьсаа идээлдэг болох”, “Рассетти технологиор боловсруулсан арьсны зүй бус худалдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд, анхнаасаа технологио нэвтрүүлэхдээ төлбөр авахгүй байх”, “Дэлхий даяар өргөжүүлэхийн тулд, улс орнууд өөр хоорондоо тухайн үйл ажиллагааг баталгаажуулах системээс эхлэх”, “Технологио нэвтрүүлсэн улсын мэргэжилтэн дараагийн улсад дамжуулах боломжтойгоор боловсруулах технологийн жорыг илүү хялбаршуулж, чанарын хяналтын системийг бий болгох”.
70 жил үргэлжилсэн хромын идээлгийг үйлдвэрээсээ халахад, түүнийг дагаад захиалагчид цөөрч захиалга багасах хэрээр борлуулалт ч их хэмжээгээр буурав. Гэвч нөгөө талаараа байгальд ээлтэй материал эрэлхийлж байсан гадаадын брендтэй арилжаа хийж, хэрэглэж эхэлсэн хэрэглэгчээс сайшаал хүртэж, үйлдвэрлэл тал хүртлээ буурсан чөлөөгөөр нь гадаад улс руу явж техонологоо нэвтрүүлэх ажилд ч цаг зав гарч төслөө урагшлуулахад сайн нөлөө үзүүлсэн юм.
Энэ үед ЖАЙКА-гаар дамжуулан олон төрлийн дэмжлэг, судалгааны төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагатай зөвлөх үйлчилгээний компани бидэнтэй холбогдов. Бидний төсөл Жайка-гийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээний төслийн шалгаруулалтанд шалгарч, улмаар Рассетти технологио Монгол улсад нэвтрүүлэх ажил эхэлсэн түүхтэй.
Удалгүй корона вирусын халдвар тархаж, манай салбар ч томоохон уналтад орлоо. Гадаадын захиалгууд ч багасаж, гадаад руу томилолтоор ч явж чадахгүйд хүрэв. Ийм үед, энэ гаригийн иргэнийхээ хувьд, хэрхэн ирээдүй хойч үед эрүүл ирээдүйг залгамжлуулах талаар ахин дахин тунгаахад хүрсэн юм.
Ингээд эрс шийдэмгий пост корона (Коронагын дараах өөрчлөгдсөн нийгмийн нэршил)- д бэлтгэж, Хүн байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй арьсны хэрэглээг дэлгэрүүлж, “Хэнийг ч хоцроохгүй – Эрүүл амьдралд”-д хувь нэмэр оруулъя гэсэн үндсэн үзэл санаагаар төслөө үргэлжлүүлж эхэлсэн.
MONY багийн танилцуулга
Жайкагын хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төсөл нь Монгол дахь 30 гаруй арьс боловсруулах үйлдвэрүүдээс эхэлсэн. Зөвхөн технологи нэвтрүүлээд зогсохгүй ямар учраас энэхүү технологи хэрэгцээтэй тухай, бид юу зорьж байгаа талаар боловсруулах үйлдвэрийн дарга ажилчид, төрийн байгууллагын холбогдох хүмүүстэй өөрийн биеэр уулзаж, тайлбарлаж, нэгдсэн ойлголтонд хүрэхийн тулд хамгийн их цаг зарцуулсан.
Яагаад гэвэл, хонь, ямааны арьсыг хромын идээлгээр боловсруулж ирсэн арвин их туршлагатай Монголын мэргэжилтэнүүдэд зөвхөн жороо л заахад рассетти арьс боловсруулах нөхцөл боломж бүрэн дүүрэн байлаа. Уг төслийн үнэнхүү ач холбогдлыг тайлбарлан ойлгуулж, Дэлхий дахинаа дэлгэрүүлэх үндсэн зорилго, үнэ цэнийг уламжлах нь нэн тэргүүний зорилт байсан хэрэг.
Олон удаа цаг заваа гаргаж өөр хоорондоо мэдээлэл солилцож, мөрөөдлөө ярилцацгаасан минь үр дүнгээ өгч, Монгол нөхдийн талаас “Монголын MON, Ямагүчигийн Y үсгийг нэгтгэе” гэсэн саналаар MONY гэсэн нэртэй зорилгоороо нэгдсэн баг болсон юм. Багт ийм хүн байх ёстой гэсэн хүлээс огт байхгүй бөгөөд Жайкагын зөвлөхүүдээс эхлээд Монголын төрийн албан тушаалтан, арьс ширний холбооны ерөнхийлөгч, ажилчид, арьс шир боловсруулах үйлдвэрийн удирдлагагууд, технологчид, ажилчид, хоёр улсын элчин сайдууд, миний бие, орчуулагчид, тэр байтугай MONY арьсыг хэрэглэгч брендүүд, эцэст нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгч Tа ч энэ багийн гишүүн билээ.
Яагаад олон нийтийн санхүүжилтийн төсөлд оролцох болсон тухай
Монгол бол адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ гэх 5 хошуу малтай. Эдгээр малын арьс бол, Япон улсын газар нутгаас даруй 4 дахин том Монголын их тал нутагт гэрт амьдардаг малчин ард түмний хүчээр стрессгүй бэлчээрийн маллагаагаар өсгөсөн үнэхээр чанартай, чухал баялаг билээ.
Гэвч гадаадын худалдааны компаниуд хром идээлэгтэй арьсыг их хэмжээгээр, хямд үнээр арилжих, цаашлаад түүхий арьсыг ч тэр чигээр нь экспортолж, баялаг гадагшаа нэмүү өртөггүй урсаж буй талаар Жайкагын судалгаанаас олж мэдэв. Нөгөөтэйгүүр, хиймэл арьс, “fast fashion” гэх мэт моод дагасан хямд үйлдвэрлэлийн энэ үед гарт барихад зөөлөн, хүн байгальд ээлтэй арьс боловсруулсан ч гэлээ, амьтны арьсны өөрийнх нь үзэмжийг өөрчилж чадалгүй, улсаараа дамжуулж хөгжилтэй орноос шинэ технологи нэвтрүүлсэн гэсэн ч, худалдан авагч, брендүүдээс “бусад арьснаас хямд байвал бодож үзнэ” эсвэл “танайхыг ашиглавал үнэхээр бүтээгдэхүүн зарагдах юм уу?” гэх мэт шорвог асуултуудад хариу өгөх шаардлагатай болдог.
MONY баг нь ганцхан технологи нэвтрүүлсэн гээд орхилгүй, Монгол улсын арьс шир боловсруулах салбарыг Япон улсын зах зээлтэй холбох найдвар хүлээсэн миний бие, Японы брендүүд үйлдвэрүүдэд үзүүлхээс урьдаар, шууд хэрэглэгч та бүхэнд MONY арьсаар бүтээсэн бүтээгдэхүүнийг хүргэж, уг арьсны тааламжтай мэдрэмж, үнэ цэнэ, мөн энэ бүхний ард орших бид бүхний үзэл санаа, үйл хэргийг уламжилъя гэж шийдсэн хэрэг. Ингээд Монголын арьсан бүтээгдэхүүний үйлдвэртэй бодол санаагаа уралдуулж, олон дахин хийсэн туршилтын үр дүнд бий болсон бүтээл минь MONY ДЭР юм.
Энэ удаагийн төслөөр, улс орон дамнаж, хүүхэд хөгшидгүй хөгжилдөх боломжтой “Рагүппа” гимнастикийн дасгалыг рагби бөмбөгний хэлбэртэй MONY дэрэн бөмбөгөөр хийснээр, таны гэр бүл ажлын байранд эрүүл энхийг түгээх болно.
Раггүппа гимнастикийн дасгал
Раггүппа гимнастикийн дасгал нь “Рагби спортоор нийгмийг сэргээе” гэсэн үзэл санаатай биеийн тамирын дасгал юм. Рагби спортын үндсэн хөдөлгөөн, соёлыг шингээсэн уг дасгалыг Японы рагбигийн багийн ахлагч Такамичи Сасакиги дасгалжуулагчын арга барилаар зохиосон бөгөөд хэн хүнгүй хялбархан хийх боломжтой гимнастикийн дасгал юм.
Яагаад Рагби гэж?
2019 оны хавраас төсөл минь эхэлж, үүнтэй зэрэгцээд олныг шуугиулсан Рагбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байлаа. Тухайн тэмцээнээс “Ялалт бол бүх зүйл” гэсэн үзлээс илүүтэйгээр “бие биенээ хүндлэх” гэсэн шудрага, цэвэр тоглолтын үзэл нь, хойших ирээдүйд ямар их хэрэгцээтэй болохыг ойлгосон билээ.
Хүн болж төлөвшихөд тустай энэхүү үзлийг, улс орны хил давуулж, хүүхэд багачуудаас хөгшид хүртэл MONY дэрэн бөмбөгөөр дамжуулж дэлгэрүүлье гэсэн бодол хөдөлгөх хүч минь болсон юм.
Ингээд “MONY арьсаар Рагби бөмбөгний хэлбэртэй зөөлөн дэр бүтээж, Монголын малчин ард түмнээс илгээсэн “дамжуулалтыг” Японы хэрэглэгчдэд хүргэвэл ямар сайхан бэ” гэсэн оргилуун хүслээ MONY багийнхантайгаа хуваалцаж, улмаар дэрээ зохион бүтээх, түүнийгээ та бүхэн рүү хэрхэн “дамжуулалт” хийх гэх мэт ажил руу ханцуй шамлан оров.
Рагби төдийлөн сайн танигдаагүй Монгол улсад, Рагби бөмбөгний хэлбэртэй дэр хийхийн тулд, жинхэнэ рагби бөмбөг (зураг дээрх нь Америк хөл бөмбөг) авчирч, Монголын арьсан бүтээгдэхүүний үйлдвэрийн хамтын ажиллагаатайгаар анхны туршилтын загвар бэлэн боллоо.
Түгээхийн хэрээр байгальд ч нийгэмд ч эерэг нөлөөтэй төсөл
Бид Расетти идээлгээр дамжуулж “буянт малын арьсыг хорогдолгүйгээр ашиглах” мөн үйлдвэрлэлийн үе дамжлагаас, хэрэглээнд хүртэлх бүхий л хугацаанд дараах 4-н “ээлтэй арьсны амлалт”-ыг мөрдөж, хүн, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй арьсан бүтээгдэхүүний хэрэглээтэй эрүүл нийгмийг бий болгохыг зорьж байна.
1. Хромын идээлгийн бохир ус хаяхгүй
2. Ажилчид нь стрессгүй
3. Амьтад нь ч стрессгүй
4. Тэгш, шударга арилжаа
MONY арьс болон түүгээр бүтээгдсэн MONY дэр бол дээрх 4-н амлалтанд хүрсэн бүтээгдэхүүн юм.
Амьтны амийг хайрлах сэтгэл
MONY дэрийг үйлдвэрлэхэд, ер нь ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэхгүй илүүдэл хэсэг гардаг. Жинхэнэ арьс ашиглаж хийгддэг уг дэрний хувьд, бөмбөгний эсгэлт хийхэд яалт ч үгүй зах ирмэг гэх мэт 10-20%-ийн жижиг хэсгүүд үлддэг. Бид тэр жижиг хэсгүүдийг ч дахин жижиглээд бөмбөгнийхөө дотор зөөлөвчийн нэг хэсэг болгож, хаялгүйгээр ашигладаг. Нэг амьтны арьсыг хорогдолгүйгээр нэг бүтээгдэхүүн болгож, эсгүүрчнээс оёдолчинд хаягдалгүйгээр дамжуулдаг.
Зураг: хүүхдийн арьс болон металлын харшилтай хүнд ч сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй жинхэнэ арьсны зөөлөн мэдрэмж.
Бүтээгдэхүүний онцлог
Ургамлын идээлгийн Расетти технологиор боловсруулсан Монгол хонины арьсаар хийгдсэн. Хүн байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй MONY Арьсаар Монгол улсад үйлдвэрлэв.
Нүүдэлчин аж ахуйтай “стрессгүй” бэлчээрийн хонины арьс ашигласан ба хүүхдэд болон металын харшилтай хүнд аливаа сөрөг нөлөөгүй. Нэг арьсыг нэг бөмбөгөнд хорогдолгүйгээр хэрэглэж байгаа тул, өөр өөрийн жингийн ялгаатай. Рагби бөмбөгний олон улсын стандарт хэмжээний дагуу хийсэн боловч, жинхэнэ тэмцээн эвсэл бэлтгэл хийх зориулалттай биш. Монгол улсаас Япон улс руу шууд импортолсон.
Санхүүжилтийг юунд зарцуулах тухай
Энэхүү технологийг дэлгэрүүлэн нэвтрүүлэх зардалд мөн Монголын арьс ширний салбарын ажилчид Япон улсад ирж эндхийн уур амьсгал, Японы цүнх болон гутлын зах зээлээс өөрсдөө суралцах зорилгоор Япон улсад хүрэлцэн ирэх зардалд зарцуулах зорилготой. Мөн түүнчлэн MONY дэрний Лого мөн брендийн цахим сайт ч хараахан хийгдээгүй байгаа юм. Цаашлаад MONY дэр гэх нэр нь туршилтын нэр бөгөөд та бүхнээс энэ бүтээгдэхүүнд тохирох нэрийг санал болгоосой хэмээн хүсэж байна.
Дэмжигчдийн үг
• Япон улсад суугаа Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал
Японы мэргэжлийн Сумо бөхийн 69 дүгээр их аварга Хакүхо Даваажаргалаас эхлүүлээд Японд амжилт үзүүлж буй Монгол хүмүүс өсөн нэмэгдсээр байгаа энэ үед, MONY дэр нь Монгол Японы харилцааны бас нэгэн гүүр болж, хоёр улс хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, найрсаг харилцааг улам бүр өргөжүүлэхэд түлхэц болно гэж найдаж байна.
• Keio их сургуулийн Байгаль орчин, мэдээллийн факультетийн профессор Каниэ Норичика
MONY дэр бол хэрэглэхэд үнэхээр зөөлөн, байгальд ээлтэй арьс билээ. Олон хүмүүсийн гарт хүрэх тусам тогтвортой хөгжил рүү төдий чинээ ойртоно. Энэхүү төслөөр дамжуулж Япончуудад SDGs нь илүү амьдралд ойр зүйл болоосой гэж хүсэж, дэмжиж байгаагаа илэрхийлье.
• DAEN холбооны тэргүүн Сасаки Такамичи
Раггүппа гэх биеийн тамирын дасгал нь “Рагбигаар дамжуулж, нийгмийг сэргээе” гэсэн үндсэн зорилготой юм. Рагбигийн хөдөлгөөн болон түүний соёлыг шингээж, дасгалжуулагчийн арга барилаар бүтээсэн. Та бүхний эрүүл мэндэд ашиг тустай байна гэж найдаж байна.
Уг төслийн талаарх бусад нийтлэл
• Future runners FUJI TV https://www.fujitv.co.jp/futurerunners/archive_2003.html#f_46
• Монцамэ агентлаг https://montsame.mn/en/read/187368
Бусад арга хэмжээний мэдээлэл
• ЖАЙКА “ДЭЛХИЙН ТАЛБАЙ” (2021 оны 2 сарын 2-2 сарын 28-ныг хүртэл)
• ДАЙМАРУ ТОКИО ДЭЛГҮҮР (2021 оны 1 сарын 20-1 сарын 26-ныг хүртэл) 9 давхарт байгальд ээлтэй арьс SDG танхим