Үйлчилгээний нөхцөл

ЕРӨНХИЙ ЗААЛТ

Онлайн салбар нь Марис Трейд ХХК интернэт худалдааны албан ёсны цахим салбар юм. Уг үйлчилгээний нөхцөл нь онлайн салбараар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Maris.mn интернет худалдааны сайт (цаашид “сайт” гэх) үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, оролцоог тодорхойлоход оршино.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Марис Трейд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч / хамтран хяналт тавина
  3. mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

НЭГ.ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ

  1. Онлайн салбарын худалдааны тэмдэгтүүд нь Марис Трейд ХХК өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, бүтээгдэхүүний зураг болон загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  3. Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  4. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  5. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  8. Хэрэглэгч өөрийн захиалгыг гүйлгээний түүх дотроос харах боломжтой байна.
  9. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрийн байгаа хаягаар хүргүүлэх эрхтэй.

ХОЁР. БАРАА ХУДАЛДАН АВАХ, ЦУЦЛАХ, БУЦААХ, СОЛИХ

  1. Худалдан авагч сайтад байршуулсан бараатай танилцан, худалдааны нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч захиалахад түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.
  2. Сайт нь худалдан авагчдад худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгоно.
  3. Худалдан авагч худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг худалдан авагч бүрэн хариуцна.
  4. Марис худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
  5. Худалдан авагч худалдан авсан барааны талаарх мэдээллийг захиалгын түүх буланд хадгалан эргэн харах боломжоор хангах бөгөөд уг захиалгын цуцлах арга, зааврыг мөн ил тод мэдээлнэ.
  6. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
  7. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦУЦЛАХ

  1. Худалдан авагч худалдан авсан бараа нь “Хүргэлтэнд бэлэн” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно.
  2. Худалдан авсан бараа хүргэлтэнд гарч “Хүргэж буй” төлөвт шилжсэн тохиолдолд худалдан авалтыг цуцлах бус бараа “буцаах” боломжтой. Энэ тохиолдолд бараа хүргэлтийн ба буцаасан 2 талын хүргэлтийн төлбөрийг худалдан авагч хариуцна.

БАРААГ БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ

  1. Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таалагдахгүй байвал уг барааг  худалдан авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор худалдан авсан баримтын эх хувьд үндэслэн буцаана.
  2. Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.
  3. Хүргэлт хийгдээгүй барааны буцаалтад хүргэлтийн төлбөрийг буцааж олгоно.
  4. Бараа буцаасан тохиолдолд Ибаримтанын 10% хасч олгохыг анхаарна уу.
  5. Хүргэлт хийгдсэн захиалганы барааг өөрийн биеэр ирж буцаалт хийн барааг хүлээлгэн өгөх ба хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүй.
  6. Эрхийн бичиг ашиглан захиалга хийсэн бол буцаалт хийхгүй. Харилцан тохирч эрхийн бичгийн үнийн дүнд тохируулан шинэ захиалга үүсгэнэ.
  7. Буцаалт хийгдсэн барааны төлбөрийг 3 хоногийн дотор буцааж олгоно.

 ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ

  1. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг төлбөр буцаах журмыг мөрдөж ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.
  2. Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах бөгөөд худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.
  3. Худалдан авагч өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл болон 5% суутгагдана.

БАРААГ БУЦААХГҮЙ БА СОЛИХООС ТАТГАЛЗАХ

  1. Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд
  2. Худалдан авагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан бол
  3. Хувилан олшруулах боломжтой барааны баглаа боодол гэмтсэн, нээгдсэн бол
  4. Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа
  5. Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд
  6. Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа