БИДНИЙ АЛСЫН ХАРАА:
Хүн бүрийн дуртай эко арьсан эдлэлийн тэргүүлэх брэнд байх

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол малын арьсыг байгаль орчинд ээлтэй технологиор боловсруулж үнэ цэнэтэй, удаан эдэлгээтэй арьсан бүтээгдэхүүнийг СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ УРЛАХ

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС:
Сэтгэл ханамжтай хэрэглэгчид
Сэтгэл ханамжтай ажилчид
Байгаль орчин, нийгэм, эх дэлхийд үзүүлэх эерэг нөлөөлөл

Энэхүү алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг үйл ажиллагааны бүхий л шатандаа баримтлан ажиллана.

Марис трейд ХХК нь үйлдвэрлэл, худалдааны бүхий л үйл явцын хүрээнд хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн, удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, сэтгэлээ шингээж урласан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө орчин үеийн техник технологи, инновацид тулгуурлан байнгын сайжруулалт хийж ажиллах болно. Үүний тулд дараах зорилтуудыг тавьж ажиллана.

  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
  • Бизнесийн үйл явц, бүтээгдэхүүний чанараа тогтмол сайжруулан ажилласнаар хэрэглэгчийн шаардлагыг хангаж, улмаар давуулан биелүүлнэ.
  • Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлнэ.
  • Ажилчиддаа чадавхижуулан, эрүүл аюулгүй ажлын байр бий болгоно.
  • Дотоод хяналт, аудит тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.
  • Чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулна.